ХЭРХЭВЧ ТООЛГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ УЧИР БИТҮҮЛЭГ ЗҮҮДНҮҮД

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас л зүүдний учрыг тайлах гэж хичээсээр ирсэн. Зүүдийг тоохгүй өнгөрдөг хүмүүс байхад үүнийг онцгойлон судалж, тухайн хүний сэтгэл зүйтэй холбож, ирээдүйг зөгнөх хэрэгсэл болгох судлаач эрдэмтэд ч бий. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ онцгойлон хэзээ ч тоохгүй өнгөрч болохгүй зүүднүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.
Унаж байна гэж зүүдлэх
Унаж байна гэж зүүдлэх нь ойрын үед танд сэтгэл түгшсэн асуудал тулгарсан, хяналтаа алдах вий гэх айдас хамаг биеийг тань хучиж авсан болохыг илэрхийлнэ. Амьдралд гарч ирсэн томоохон өөрчлөлтүүдэд дасан зохицох явцад хүмүүс унаж байна гэж зүүдэлдэг аж.
Тэгвэл эрдэмтэд унаж байна гэж зүүдлэхийг бас нэгэн өөр хувилбараар тайлбарлажээ. Бие нь нойрсож эхлэхэд мэдрэлийн систем тайвширч, цусны даралт, зүрхний цохилт буурч, унтаж буй тархи (ялангуяа өдрийн цагаар хэт их ачаалалтай байсан бол) энэ физиологийн өөрчлөлтийг аюул эсвэл үxэл ойртож байна гэж ойлгож болно. Тиймээс унаж байна гэж зүүдлэн, цочиж сэрдэг байна.
Шүд унаx, үxэx, бэpтэx зүүд
Патрициа Гарфилд хэмээх олон жилийн турш зүүдийг судалж буй эрдэмтэн шүд унах зүүдийг өөрийгөө зoвooж, уураа барих гэж хичээж, хамаг муу муухайгаа дотроо хадгалж яваа хүний илэрхийлэл болдог хэмээжээ. Шүд унаж буй тухай зүүдлэгдэх нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, тэр их бухимдлаа гарга гэх дохиог хүргэж буй хэлбэр гэнэ.
Харин ойр дотны хүмүүсээ үxэж байна гэж зүүдлэх нь амьдралд удахгүй гарч ирэх томоохон өөрчлөлт, шинэ ажлын санал, сонирхолтой адал явдлуудын илэрхийлэл болдог байна.
Шалгалтанд унаx эсвэл олны өмнө ичгэвтэр байдалд орох
Шалгалтанд орчихоод гэнэт юу ч мэдэхгүй, сандарч, тухгүй таагүй мэдрэмж авч байгаа талаар зүүдэлсэн үү? Тэгвэл энэ нь та унтахаасаа өмнө олон зүйлд сэтгэлээ чилээж, шaнaлснаас үүдэлтэй зүүд юм. Тиймээс өөрийгөө тайвшруулж, сэтгэл шaнaлгасан асуудлуудаас салах хэрэгтэй.
Тохиромжгүй хувцастай олны дунд байх
Зүүдэндээ олны дунд зохимжгүй хувцас өмсчихсөн, ичиж зогсож байна уу? Тийм бол таны сэтгэлийг зовоож буй асуудал нь өөрийн үнэн төрхөө ил гаргах, сул талаа бусдад мэдэгдэх зэрэг юм. Үргэлж төгс нэгэн байхыг хичээж явснаар эцэстээ зүдэрч буй таны төрхийг зүүд илэрхийлж байгаа нь энэ аж.
Хэн нэгэнд хөөгдөж байна гэж зүүдлэх
Хэн нэгэнд хөөгдөж байна гэж зүүдлэх нь та өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаатай холбоотой болохыг сэтгэл судлаач нар онцолжээ. Өөртөө сэтгэл хангалуун бус байх тохиолдолд ийм зүүднээс салж чадахгүйд хүрнэ.
Буруу тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл
Ямар нэгэн төхөөрөмж ашиглахыг оролдвол тэр даруй эвдэрнэ. Жишээлбэл, таны утас ажиллахаа больсон тул та хэн нэгэн рүү залгах боломжгүй болно. Патриция Гарфилдын хэлснээр энэ төрлтийн зүүд нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог бөгөөд харилцааны талаар санаа зoвoх, итгэл алдрах мөчид илүүтэй зүүдлэгдэнэ.
Машин эвдэрч, гэнэт явахаа болих зэрэг нь амьдралд тохиосон шалгуурыг давах гэж зүдэрч, хамаг хүчээ барж явааг илэрхийлдэг байна.
Жирэмслэлт
Сэтгэл судлаач Дэвид Бедрик “Жирэмсэн гэж зүүдлэх нь бидний дотор ургаж буй шинэ зүйлийг бэлэгддэг” хэмээжээ. Таны амьдралд өөрчлөлт шинэчлэлт ойрхон байна, та ч үүнийг ихээр хүсч байгааг энэхүү зүүд илэрхийлэх аж. Хэрэв та хэн нэгэн жирэмсэн болсон эсвэл өөрийгөө жирэмсэн гэж зүүдэлсэн бол эргэлзэх зүйлгүйгээр шинэ ажлаа эхлүүлж болно гэсэн үг юм.