Лайфстайл

Жүжигчин Тодоогийн өөрчлөлт хүүхнүүдийн зүрхийг шархлуулан явна

“Бид гурвын болзоо” киногоороо учиртай гурвын нэг жишээ болсон жүжигчин Тодоо, Шүүдрээ нар хамтын амьдралаа зохиогоод багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Тэгвэл сүүлийн үед хосуудыг салсан гэх яриа гарсан бөгөөд Шүүдэрцэцэгийг АНУ-д шинэ найз залуугийнхаа хамт амьдардаг болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрсэнд хосууд ихэд бухимдаж байна.

Жүжигчин Тодгэрэл өөрийн цахим хуудастаа: “Худал мэдээлэл цацсан холбогдох хүмүүсийг ш.үүхэд өгнө. Бидний нэр хүндийг сэргээж өгч уучлалт гуй. Энэ олон удаагийнх шүү, чимээгүй байна гээд бага оролдоорой” хэмээн бичсэн бөгөөд хосуудын хайр дурлалын романс дуусгавар болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.

Жүжигчин Тодоо сүүлийн үед фитнессээр эрчимтэй хичээллэж бие бялдартаа ихээхэн анхаарч өөрчлөгдөөд байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!