Өнөөдөр :2021-04-22

Чонон сүрэг төрөх дөхсөн эмэгтэйд туслаж тойрон хамгаалж үүний дараа Тэд

Цасан шуурганд боогдсон нэгэн Америк эмэгтэй Мэри Краник 3,4 килограмм жинтэй эрүүл хүүхэд төрүүлжээ . Түүнийг хүүхдээ төрүүлэхэд нь чонон сүрэг тусласан байна . Тэд намайг сүргийнхээ нэг гишүүн мэт үзсэн . Хэрвээ тэд байгаагүйсэн бол , миний хүүхэд амьд гарахгүй байх байсан . Чонон сүрэг биднийг налан бүтээцүүлж , хүүхдийг маань долоож , нэг нь хүйсийг хасаж тасласан юм . Хүүхдээ амлуулахаар авах гэхэд маань тэд тусласан . Хүмүүсийг туслахаар ирэх хүртэл биднийг хамгаалж байсан юм гэж Аляскийн Талкээтна хотын 25 настай нарийн бичгийн дарга бүсгүй дурсан ярьжээ .

Мэри Краникжирэмсний найман сартай байсан бөгөөд харьж явахдаа хүчтэй цасан шуургатай тааралдсан байна . Машин нь замаас гарч , хунгарт суужээ . Мэри машинаасаа буугаад , дайгдаад явчих замын машин тааралдах байлгүй хэмээн найдаж байжээ . Гэвч шуурга улам ширүүсч , цөхрөнгөө барсан эмэгтэй хот руу явган явахаар шийджээ . Түүнийг 800 орчим метр газрыг арай ядан туулж явахад гэнэт төрөхийн өмнөх базлалт эхлэсэн байна .

Шуурган дунд төрөх нь хүүхэд болон эхийн хувьд гарцаагүй үхэлтэй тулгарна гэсэн үг . Ийнхүү тэрээр арай ядан урагшилж , хүүхэд нь мөдгүй гарах гээд байх шиг болжээ . Арай цас багатай газар холгүй байхыг Мэри хараад , тийшээ өвдсөөр арай ядан гэлдэрсэн боловч айснаасаа болоод ухаан алдсан байна . ” Би хэдэн минутын дараа ухаан орсон . Лав сүргийн ахлагч байх гэмээр том гагчийн чоныг би дэрлээд хэвтэж байсан . Бусад арав орчим чоно бие биеэ налан намайг тойрч , салхи шуурганаас халхлаж байв .

Би айхаа ч больсон . Тэгээд 20 орчим минутын дараа би хүүхдээ төрүүлсэн ” гэж Мэри дурсан ярьжээ . Нэг өлөгчин чоно хүүхдийн хүйсийг болгоомжтой нь аргагүй тас хазаж , дараа нь өөр нэг гичийгийн хамт хүүхдийг долоож , байжээ . Бусад чоно Мэрийг налж , түүнийг дулаацуулж байсан гэнэ . Мэрий хүүхдээ авах гэсэн ч чадаагүй байна . Харин хүйсийг тас хазсан нөгөө чонотүүн рүү хүүхдийн хамраараа түлхэж өгч байжээ . Хүүхэд уйлахад Мэри түүнд хөхөө амлуулсан байна .

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!