Мэдээ Мэдээлэл

Т.МӨНХСАЙХАНЫ ИХЭДСЭН ШУНАЛ ИРГЭДИЙГ ХОХИРООХ НЬ

Эмнэлгийн салбарын том босс улс төрд шургаж, салбарынхаа сайд болсон өндөр карьерийг Т.Мөнхсайхан хүртэж байлаа. Залуу насны амбиц, авхаалжаар 1-р эмнэлгийг удирдан залж, салбартаа чамгүй өндөр рейтингтэй байсан ч улс төрд орж эхэлснээс хойш түүний нэр хүнд шалдаа буув бололтой. Бэлтэй айлын өв залгамжлагч хүүд “Хүчит шонхор” гэх том бизнес бий. Аавынх нь босгосон энэ компани, том зах өнөөдөр хүний эрүүл мэндэд хортой, халдварт өвчин тараах нян тээж буй мах худалдаалж байгаа нь тогтоогдов.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааний төвд шалгалт хийсэн байна. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E coli нян илэрчээ.

Нийслэл даяараа өдрийн хоол хүнс, өвлийн идэш зэргээ “Хүчит шонхор” захаас базаадаг байхад тэр зах нь эрүүл мэндийн шаардлага хангаагүй, гэдэсний халдварт өвчин тараах үүр уурхай болно чинээ хэн санах билээ. Ядаж байтал Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт ажилладаг, сайд хийж явсан хүн. Гэтэл өөрийнх нь мэдэлд байх том зах нь шаардлага хангаагүйгээр барахгүй өвчин тарааж сууна. Тэгсэн байтлаа Т.Мөнхсайхан шинэ Ерөнхийлөгчид зөвлөнө гэнэ лээ. Эрүүл ахуйн шаардлага хангасан мах зарахгүй, хүний эрүүл мэндээр тоглож байж юун улс төр, юун зөвлөх. Улаан мөнгөний төлөө хэрүүл хийж, албан тушаал нэхэж суухаар урдах бизнестээ анхаарал хандуулвал дээргүй юу, Т.Мөнхсайхан аа.

Ж.Билэгт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!