Өнөөдөр :2021-04-22

256 насалсан Хятад эрийн нууц түүх (ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ)

Хятадын иргэн Ли Цинъюнь 256 насалж дэлхийн хамгийн урт насалсан хүн хэмээн түүхэнд нэрээ мөнхөлжээ. Тэрээр 1667 онд төрж 1933 онд насан эцэслэсэн аж. Чэнгдү их сургуулийн профессор Ву Чингюэн Хятадын Засгийн газраас Ли Цинъюньд 1827 онд 150 насны төрсөн өдрийн баяр хүргэсэн баримт мэдээ, 1877 онд 200 насны төрсөн өдрөөр нь баяр хүргэсэн мэдээг уншиж байсан тухайгаа 1930 онд Нью-Йорк Таймс сонинд нийтэлж байжээ.

Ли Цинъюнь арван настай байхдаа уулаар аялж тэнд ургадаг эмийн ургамлуудыг судалж эхэлжээ. Ингэхдээ тэдгээр ургамлын анагаах чадвар, хэр удаан хадгалж болох зэргийг судалж байсан аж. Үүнээс хойш 40 жилийн турш линзи, гожи, зэрлэг хүн орхоодой, хи шүү ву /ургамал/ болон цагаан будааны архи тогтмол хэрэглэж ирсэн гэнэ. Мөн тэрээр 1749 онд буюу 71 настайдаа Хятадын армид зодооны урлагийг зааж эхэлсэн гэдэг. Ли Цинъюнь өв тэгш, сайхан биетэй гэдгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд нийтдээ 23 удаа гэрлэж, 200 хүүхэдтэй болсон гэдэг.

“Тэр ганцаараа биш”

Итгэхэд бэрх ч Ли өөрөөсөө 500 насаар ах хүнтэй уулзаж байсан гэж шавьдаа ярьж байсан гэдэг. Тэрээр эрүүл урт наслуулах “Qigong” нэртэй дасгал хөдөлгөөн зааж, зөв хооллох тухай өөрийнхөө туршлагаас хуваалцдаг байжээ. Өндөр настан Ли амьсгал хураахдаа сүүлчийн үгээ хэлсэн нь “Би энэ дэлхийд хийх ёстой бүх зүйлээ хийсэн” гэжээ. Эрүүл амьдарч, урт наслахыг эрмэлздэг олон хүнд энэ үг нэгийг бодогдуулсан биз ээ. Учир нь хүн нас эцэслэхдээ өнгөрүүлсэн амьдралдаа хангалуун байна гэдэг хамгийн чухал.

Ли Цинъюнийн урт насалсан нууц

Түүнээс 256 насалсны нууц нь чухам юу болохыг олон хүн асууж байсан нь лавтай. Нэгэн удаа Хятадын их жанжин Ву Пэй Фу Лигийн урт насалсан нууцыг мэдэхээр гэртээ уриад энэ тухай лавлахад тэрээр “Сэтгэл зүрхээ тайван байлга, яст мэлхий шиг суу, тагтаа шиг цовоо алх, нохой шиг унт” гэж хариулжээ. Ли Цинъюнь дотоод сэтгэлээ амар амгалан байж, зөв амьсгалах техникийг эзэмшсэн нь түүний эрт насалсны хамгийн гол нууц гэж олон хүн тайлбарладаг. Түүнчлэн бага наснаасаа эхлэн судалж, хүнсэндээ хэрэглэж ирсэн эмийн ургамлууд ч чухал үүрэгтэй байжээ.

“Итгэхэд бэрх ч үнэн”

Орчин үеийн шинжлэх ухаанд хүний дундаж наслалтыг 70-85 гэж үздэг бөгөөд 100-аас дээш насалвал урт наслагчдын тоонд зүй ёсоор багтдаг. Тиймээс 200 насалсан хэн нэгний тухай сонсох нь магадгүй үлгэр домог, худал яриа мэт сонсогдож болох юм.

Урт наслахын тулд яах ёстой вэ

Орчин цагт урт наслахын тулд өр зээлнээсээ болж стресстдэггүй, бохирдсон агаараар амьсгалдаггүй, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг, нарийн ширхэгтэй сахар, гурил хэрэглэдэггүй, генетикийн өөрчлөлтөд орсон хүнс иддэггүй, америк амьдралын хэв маягаас татгалзсан “тэвчээртэй” хүн байхыг шаардаж байна. Үүгээр ч зогсохгүй өөх тостой мах, чихэрлэг амттан, антибиотик, согтууруулах ундаа, тамхийг амьдралаасаа авч хаяхыг бидний нийгэм хүсэмжилж эхэллээ. Үүний оронд тогтмол дасгал сургуулилт хийж, зохистой хооллож, унтаж, амарч чаддаг энгийн амьдралын хэв маягт шилжихийг уриалж байна. Ингээд бодохоор бид бүгд урт наслахын нууцыг мэддэг гэсэн үг. Гагцхүү ийм амьдралын хэв маягийг хадгалж чадах хүн хүн төрөлхтний хичнээн хувийг эзлэх бол гэдэг л эргэлзээтэй

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!