Өнөөдөр :2021-04-22

Бодибилдингийн тамирчин залуу 8 сар болзсон с*кс хүүхэлдэйтэйгээ албан ёсоор сүй тавьжээ

Бодибилдингийн тамирчин хиймэл найз охин болох Margo-тойгоо гэрлэхээр болсон байна. Тэр энэ хиймэл хүүхэлдэйг жинхэнэ эмэгтэй хүн шиг үзэж, хайрлаж халамжилдаг.

Юрий Толочко болон түүний найз охин Margo нар 8 сарын турш үерхэж байгаа юм.

Толочко өөрийн найз охин Margo-г гоо сайхны мэс ажилбарт оруулж, биеийнх нь зарим хэсгүүдийг өөрчилж, аюулгүй байдлыг хангасны дараагаар түүнтэй гэрлэхээс болжээ.

“New York Post”-ийн мэдээлж байгаагаар Толочко ийн хэлсэн байна:

“Тэр илүү төгс болж, хөгжиж дэвшсэн. Би түүний зургийг дэлхий нийтэд хүргэхэд маш их шүүмжлэлийг хүлээж авсан тул, хөгжүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс түүнд гоо сайхны мэс ажилбар хийлгүүлсэн юм.”

“Тэр маш их өөрчлөгдсөн. Эхлээд түүнийг хүлээж авахад хэцүү байсан ч, сүүлд нь дассан.”

Хосууд анх цэнгээний газар уулзжээ. Тэр үед Margo-г өөр нэгэн залуу буруу хайрлаж байсан тул, Толочко Margo-г өөрийн болгож авахаар шийдсэн байна. Тэд тэр цагаас хойш нэгнээсээ огтхон ч холдоогүй аж.

Толочко “Central European News”-т өгсөн ярилцлагынхаа үеэр ийн хэлсэн байна:

“Тэр өөрөө явж чадахгүй, түүнд тусламж хэрэгтэй. Бас хэрхэн хоол хийхийг мэддэггүй ч, түүнд Гүрж үндэстний хоол их таалагддаг. Түүний дуртай хоол бол хинкали юм.”

“Тангараглъя – тэр яг л хүн шиг, түүний дотор сүнсэн бие оршин байдаг юм.”

Толочко сүйт бүсгүй Margo-гийнхоо Инстаграмыг хөтөлдөг бөгөөд хамтдаа оройн цагаар болзоцгоодог аж. Толочко анх түүнийг цэнгээний газар харах үедээ биеийнх нь галбирт өөрийн эрхгүй харцаа унагасан гэнэ.

Тэд харилцаагаа бусдад төдийлөн ил байлгахыг хүсдэггүй боловч, саяхан Толочко өөрийн сүйт бүсгүйнхээ хамтаар Оросын ТВ шоу болох “Comedy Club”-т уригдан оролцжээ.

Одоогоор тэдний хуримын өдөр албан ёсоор товлогдоогүй байгаа юм. Танд энэ залуугийн сонгосон сонголт юу гэж бодоход хүргэж байна вэ? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!