Өнөөдөр :2021-04-22

Дэлхийн хамгийн ядуу удирдагчид

Борут Пахор (Borut Pahor) – Словени

Түүний сарын цалин нь 3,690 доллар аж. Борут Пахор 2012 оны 12-р сард улсынхаа ерөнхийлөгчөөр томилогдсон байна. Тэрээр “Нийгмийн Ардчилсан Нам”-ын гишүүн агаад тус улсын “Үндэсний Чуулган”-ы гишүүн байсан аж. 2000-2004 онд “Үндэсний Чуулган”-ы хурлын даргаар ажиллаж байсан тэрээр 2008 оны сонгуулиар нам нь ялалт байгуулсны дараа Словени улсын Ерөнхий Сайдаар томилогдож байжээ.

 

Федерико Франко (Federico Franco) – Парагвай

Федерико Франко нь 2012 оны 6-р сард Парагвай улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон ба 2013 оны 8-р сард суудлаасаа буусан байна. Түүний сарын цалин нь 3,333 доллар байсан аж. 2008 онд тэрээр тухайн улсын Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон ба 2012 оны сонгуулиар ерөнхийлөгч асан Фэрнандо Лугог ардаа орхин төрийн тэргүүнээр сонгогдож байсан билээ.

 

Ши Жиньпин (Xi Jinping) – БНХАУ

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпиний сарын цалин 3,310 доллар байдаг. Тэрээр улсынхаа “Цэргийн Төв Комисс”-ын дарга юм. Мөн 2008-2013 онд БНХАУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2013 онд ерөнхийлөгчөөр томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.

 

Александр Лукашенко (Alexander Lukashenko) – Беларус

Тэрээр 1994 оны 7-р сараас эхлэн Беларус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Түүний сарын цалин нь 2,822 доллар байх аж. Тэрээр ЗХУ-ын Улаан Армийн үндэслэгчдийн нэг төдийгүй Беларусыг ЗХУ-аас тусгаарлагдан бие даасан улс болох талаар санал асуухад эсрэг байр суурьтай байсан ганц гишүүн нь гэнэ.

 

Пранаб Кумар Мукержэ (Pranab Kumar Mukherjee) – Энэтхэг

40 гаруй жил улс төрийн тогоонд чанагдсан тэрээр сард 2,684 долларын цалин авдаг байна. Пранаб Кумар Мукержэ нь 2012 оны 7-р сараас өнөөг хүртэл Энэтхэг улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. Тэрээр анх “Rajya Sabha” гэж нэрлэгддэг Энэтхэгийн дээд танхимийн гишүүнээр улс төрд орж ирсэн байна.

 

Марин Райков Николов (Marin Raykov Nikolov) – Болгар

2013 оны 3-р сараас Болгар улсын 51 дэхь ерөнхий сайдаар томиглогдсон тэрээр сарын 2,244 долларын цалинтай. Түүний өмнө ерөнхий сайдын албыг хашиж байсан Боёко Борисов (Boyko Borisov) нь авилга авсан, мөнгө угаасан, арьс өнгөөр ялгаварласан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдан суудлаасаа огцорсон аж.

 

Роберт Мугабе (Robert Mugabe) – Зимбаб

Өдгөө 92 настай Роберт Мугабе нь 1987 оны 12-р сараас эхлэн өнөөг хүртэл тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ. Харин түүний сард авдаг цалингийн хэмжээ нь 1,500 доллар юм. Тэрээр 1980 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан удаатай. Зимбаб улс нь түүхэндээ хоёрхон ерөнхийлөгчтэй байсан ба анхны ерөнхийлөгч нь Канаан Банана (Canaan Banana) гэх эрхэм юм.

 

Хамид Карзай (Hamid Karzai) – Афганистан

Афгистан улс нь дэлхий дээрх хамгийн ядуу буурай орнуудын нэг билээ. Тиймдээ ч тухайн орны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хамид Карзай нь сард 525 долларын цалин авдаг байжээ. Тэрээр 2001 оны 12-р сараас 2014 оны 9-р сар хүртэл Афганистан улсын ерөнхийлөгчөөр ажилласан юм.

 

Махмуд Ахмадинежад (Mahmoud Ahmadinejad) – Иран

Гайхмаар хэдий ч түүний сард авдаг цалингийн хэмжээ нь ердөө л 250 доллар аж. 2005 оны 8-р сараас эхлэн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа тэрээр Лалын шашинт Иран улсын байгуулагчдийн нэгдэл хэмээх консерватив эвслийн тэргүүн гэнэ. Түүнийг ерөнхийлөгч болсон хойно нь төрийн тэргүүн байрладаг албан ёсны өргөөнд амьдрахыг урьсан боловч татгалзан өмнө нь амьдарч байсан даруухан байшиндаа амьдрах болжээ. Мөн тэрээр дээд хэмжээний улс төрийн уулзалт зэрэгт л цэвэр цэмцгэр хувцасладаг бөгөөд бусад үед хямд болоод ноорхой хувцас өмсдөг гэнэ.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!