//ookroush.com/4/6417282
Зөвлөгөө

Долоон бурхан одноос өөрийн “од”-оо мэдэж байнга мөргөх нь эд баялаг аз жаргал дууддаг

Долоон бурхан одыг тахих тухайМонголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн.Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ.

Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг дээдэс, багш нар айлтгасан байдаг.Долоон бурхан одны тахилгын өдөр:Хаврын тэргүүн сарын шинийн 7Хаврын дунд сарын шинийн 4Хаврын адаг сарын шинийн 2Зуны тэргүүн сарын 27Зуны дунд сарын шинийн 5Зуны адаг сарын 23Намрын тэргүүн сарын 20Намрын дунд сарын 17Намрын адаг сарын 20Өвлийн тэргүүн сарын 11Өвлийн дунд сарын 15Өвлийн адаг сарын шинийн 8 болой.Нэгдүгээр од. – Хулгана жилтэн“Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад нэгдүгээр одонд тохиож буй Санжа намсаг бурханд даатган долоон удаа мөргөнө.

 

Хоёрдугаар од – Үхэр, гахай жилтэн“Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад хоёрдугаар одонд тохиож буй Жүгдэржав бурханд даатган долоон удаамөргөнө.Гуравдугаар од – Бар, нохой жилтэн“Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү дү сү сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад гуравдугаар одонд тохиож буй Тамжаджав бурханд даатган долоон удаа мөргөнө.

Дөрөвдүгээр од – Туулай, тахиа жилтэн “Нама саманда будда нан. Ум вэ ха сууха”. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин,ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад дөрөвдүгээр одонд тохиож буй Хорвонжиг бурханд даатган долоон удаа мөргөнө.Тавдугаар од – Луу, бич жилтэн“Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад тавдугаар одонд тохиож буй Бурхан багшид даатган долоон удаа мөргөнө. Зургадугаар од – Могой, хонь жилтэн“Нама саманда будда нан.

Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад зургадугаар одонд тохиож буй Одсүрэн бурханд даатган долоон удаа мөргөнө.Долдугаар од – Морь жилтэн“Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на за сууха” хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад долдугаар одонд тохиож буй Оточ манал бурханд даатган долоон удаа мөргөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!