//ookroush.com/4/6417282
Мэдээ Мэдээлэл

АРХАНГАЙН ТЭНГЭРТ ХҮРЭЛСҮХ ҮЗЭГДЖЭЭ!

Өчигдөр 12:00 цагын үед Архангайн цэлмэг тэнгэр гэнэт маш харанхуй болжээ.

Юу болсон бэ гээд дээшээ хартал тэнгэрт Хүрэлсүх байжээ.

Тангараг өргөх ёслолын үеэр түүний хэлсэн үгийг хүргэж байна.

У.Хүрэлсүх “Миний Монголын элэг нэгт ахан дүүс ээ, Монгол Улсын Их хурал, Засгийн газын эрхэм гишүүд ээ, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Миний бие бүтэн заяат туурга тусгаар Монгол Улсынхаа Төрийн тэргүүний төрийн сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан Монгол төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн аугаа түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё.

Миний бие энэ их итгэл найдварыг, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиас даалгавар үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна.

Энэ удаагийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан Х.Баттулга танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!