Мэдээ Мэдээлэл

Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбат:Турах чинь мода болоод байгаа юм биш үү

Үзэсгэлэнт од”, “Анхны хайрын од”, “Талын цэцэг” гэх хитийн эзэн бол яах аргагүй “Титэм” хамтлагийн дуучин Тайванаа билээ. Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхэнтэй магадгүй эдгээр хитүүдэд хамтдаа эгшиглэж байсан болохоор фенүүд нь одоо ч сонсох дуртай байдаг. Түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг бараг таньсангүй шүү. Их өөрчлөгдсөн байна. Нэлээд намба суучихжээ.

-Тийм их өөрчлөгдсөн байна уу. Арга ч үгүй дээ. 20 гаруй жилийн өмнө л дуулж, хуурдаж явлаа. Одоо нас 40 гарчихлаа. Өөрчлөгдөхөөс яахав. Ер нь турах чинь мода болоод байгаа юм биш үү. Тухайн үед чинь 100 гаруй кг жинтэй байлаа. Одоо 60-н хэдэн кг болоод турчихсан. Бараг тал нь байхгүй болчихоор бие хөнгөн шингэн сайхан л байна ш дээ /инээв/

-Нэг хэсэг хүндээр ө.вдсөн гэж “Камертон”-ынхноос сонсож байлаа. Бие нь гайгүй юу?

-Ө.вчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг шүү дээ. Нэг хэсэг нэлээд хүндээр ө.вдсөн. Харин сайн гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо буянаар эдгэрээд, ажилдаа ороод байна.

-Таны дууг сонсдог залуус хаана юу хийж байгааг тань сонирхож байгаа байх. Яг одоо ямар ажил хийж байна вэ. Уран бүтээл хийж байна уу?

-Уран бүтээл хийлгүй яахав. “Эко” телевизэд уран сайхны удирдагч хийж байна. Уран бүтээлийн хувьд шинэ залуу хамтлагуудыг дэмжиж, тэндэнд уран бүтээлээ өгч эхлэж байна.

-90-ээд оны урлагийнхан гэхээр “Титэм” хамтлагийн нэр дээгүүрт бичигддэг. Олон жил өнгөрч дээ. Амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэгээхэн хэсэг тэнд үргэлжилдэг байх даа?

– Заримдаа боддог юм, бид их азгүй хүмүүс юм гэж. Яг хоёр нийгмийн зааг дээр амьдралд дөнгөж хөл тавьж байлаа. Тухайн үед нийгэм, хүмүүсийн үзэл санаа бүгд л өөрчлөгдсөн. Тэрийг дагаад хөгжим хүртэл өөрчлөгдсөн шүү дээ. Миний эргэн тойрныхон бүгдээрээ л н.аймаанд явсан. Бараг урлагаас би ганцаараа үлдсэн байх аа. Хоёр жил завсарлаад санхүү эдийн засгийн сургуульд орох гэж үзсэн юм. Тэс өөр салбарын хүн тэр хаалгыг нээж чадахгүй юм билээ. Миний орох хаалга биш байсан.Харин урлагийн хаалга үргэлж надад нээлттэй учраас эндээ л чөлөөтэй орж гарч чадаж байсан юм. Тэрийг тэр үед л анзаарсан хэрэг. “Камертон”-ыг тэгэхэд анх байгуулж байв. Одооны энэ зохиолын дуу шиг хуйлардаггүй байлаа. Долоо хоногт нэг удаа ш.оу болно. Энд нэг хөгжилтэй түүхийг сөхмөөр санагдчихлаа. Одоо бодоход инээд хүрмээр ч юм шиг.

Дуулаад тайзнаас буухдаа хүзүүндээ зөндөө ороолттой буудаг байв. Есөн шидийн ороолт гээд бод доо. Ноолууран, ноосон, даавуун гээд л. Зарим нь тоглолтын дараа тайзны араар ирж авна аа. Энэ чинь бас улирлын чанартай. Өвөл ороолт, хавар зундаа гинж, намар болоод ирэхээр Араб алчуур болж байгаа юм. Хэд хэдэн ээлжийн хувцас Араб алчуураар хийхээр болсон байхаа. Их шударга зритель байж дээ. Дургүй хамтлаг руугаа сандлын бүрээс шиднэ. Ийм л үед дуулж байлаа. Харин одооны хүүхдүүдэд өөрөө хөдөлмөрлөх юм бол амжилт ойрхон байна.

– Яах аргагүй л “Камертон”-ы тухай түүх сөхөхөд дуучин Л.Тайванбатын нэр гардаг л даа?

– Тийм шүү. Тэр дөрвийг урлаг гэх аймаар ертөнцөд хөл тавихад нь би тусалсан. Тэнд ч их хичээнгүй ажилладаг байсан. Их ажиллаж, бага амарч байсны хүчинд амжилтанд хүрсэн гэж боддог юм. Хүмүүс харин өөрөөр хардаг юм шиг байгаа юм.Тайван ахыгаа хаяад, өнөөх нь санаа сэтгэлээр унаад б.ор д.арсанд дурласан энэ тэр гээд бурж өгдөг юм. Яахав дээ өнгөцхөн харахад тийм харагдсан биз дээ. Гэхдээ ямар ч шувуу үүрэндээ байгаад байдаггүй байхгүй юу. Ниснэ биз дээ. Нисэх гээд байхад нь байж бай гээд б.азчихаад, дээрээс нь дараад суугаад байж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!