Мэдээ Мэдээлэл

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-ээс ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргажээ

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн “АСА станц” шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын талаар мэдээлэл өглөө.Тус зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналыг гаргасан эсэхийг тодруулахад доктор Т.Бэгзсүрэн “Тийм. Одоогийн нөхцөл байдалд тулгуурлан тооцоолоход х.өл х.орих нь зүйтэй гэж үзэн зөвлөмж боловсруулж, дээш нь хүргүүлсэн.

Өмнөх удаад зургаадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна гэж тооцоолсон ч хөл хөдөлгөөн их байсны улмаас тооцоололд хүрээгүй. Гэхдээ 18-наас эхлээд буурч байгаа нь ажиглагдаж байна.Ирэх саруудад тархалт тогтвортой буурна, гэхдээ х.өл х.орио тогтоовол илүү эрчимтэйгээр буурах тооцоолол бий.

 

Эрдэмтдийн зөвлөл эрүүл мэнд талыг илүү барьж тооцооллоо хийж байна. Энэ хэвээр үргэлжилсээр байвал долдугаар сарын 1-нээс эмнэлгийн ачаалал оргилдоо хүрэх магадлалтай” гэв.Хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1-н гэхэд хамгийн багадаа 130 мянга, ихдээ 250 мянга хүрэх тооцоолол бий аж. Гэхдээ энэ нь м.утацилагдсан хувилбар орж ирээгүй тохиолдол гэж үзэн тооцоолол юм байна. Тиймээс Монгол Улсад м.утацилагдсан хувилбар оруулахгүй байх нь чухал гэдгийг доктор Т.Бэгзсүрэн онцолж байв.

 

Дээрх тооцооллоос харвал16 хоног хөл хорио тогтоовол нийт тохиолдлын тоог 170 мянга,10 хоног хөл хоривол 180 мянгад тогтоох боломжтой байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!