Хар тасын Марка: Өдрийг cекс хийж л өнгөрөөж байна

Монголын урлагийн ертөнцөд нэгэн цонх нээгдсэн нь хип хоп урлаг байлаа. Бид уншигч та бүхэнтэй энэхүү дэлхийн урлагийн анхны шанг эх орондоо татсан “Хар тас” хамтлагийн Маркаг уулзуулж байна. Сүүлийн 10 жилийн турш хэвлэлд ам нээгээгүй тэрбээр энэ хугацаанд багагүй б.эрхшээл туучсаар хамтлагийнхаа 25 жилийн ойтой золгож байгаа аж.
Марка буюу Бадмаараг хөгжмийн зохиолч аавын хүү бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн чадварлаг сурагчдын нэг. Усны гүнж Ука хэмээн олонд нэршсэн бүсгүйн экс нөхөр, кино шиг а.дармаат амьдрал туучсан Маркагийн ертөнц хаалгаа нээлээ.
-Өглөө хэдэд босч орой хэдэд унтаж байна?
-Өглөө 05.30 цагт. Орой 23.00 цагт унтаж байна.
-Өдрийн дийлэнх цагийг юу хийж өнгөрөөж байна даа?
-Өдрийг с.е.к.с хийж л өнгөрөөж байна.
-Өнөөдөр танай гэр бүл ямар зоог барих гэж байна?
-Мах чанана.
-Дархлаа дэмжих ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ?
-Жимс, ногоогоо л түлхүү хэрэглэж байна.
-Кино үзэж байна уу. Ямар нэртэй кино вэ?
-HBO “Луугийн ээж” үзэж байгаа.
-Ном уншдаг бол одоо яг ямар ном уншиж байна?
-Сэтгүүл уншдаг.
-Энэ мэтээрээ гэрээс гарахгүй хэр хугацаанд тэсч чадах вэ?
-Б.анкны з.ээл чөлөөлвөл 200 хоносон ч чадна.
-Аюулт өвчин алга болсон цагт хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна?
-С.е.к.с л хийнэ дээ.
-Гэртээ байхад хамгийн их бухимдуулж байгаа зүйл юу вэ?
-Хуйхаа маажих.
-Төр засагтаа ямар үг даймаар байна. Иргэддээ хандаж гоё уриалга хэлэхгүй юу?
-Хамтын хүчээр даваад гарна. Бид чадна.
-Сүүлийн 10 гаруй жилийн турш хэвлэлд ам нээгээгүй ховор хүнтэй уулзсандаа баяртай байна. Таныг тайз ч их үгүйлсэн байх. “Хар тас” гэнэт гарч ирсэн шигээ гэнэт з.амхарсан энэ жилүүдэд Марка хаагуур, юу хийж явав?
-Ойрын хэдэн жил суурин байж, тэнгэр газрын үйл их хийлээ /инээв/. Францад биеэ э.мчлүүлэхээр очоод гурван жил амьдарлаа. Их хүнд е.вчин, элэгний ц.ерриоз тусаад тэр сайхан орны буянаар таван цул эрхтэн маань эрүүлжээд эх орондоо эргэж ирсэн. Анхны эхнэрээсээ бүрмөсөн с.алаад шинэ гэр бүлтэй боллоо, одоо хоёр охинтой. Өмнөх амьдралаас нэг охин, нийтдээ 3 охинтой. Ам бүл, айл болоод байж байна даа
-Франц явахдаа та өмнөх эхнэртэйгээ хамт байсан уу?
-Салаад явсан. Хамт байгаад байвал болохгүй юм байна … /бодолхийлэв/. Залуу хүмүүс бие биенээсээ хол байгаад байх тусам сална гэсэн үг юм байна. Манай эхнэр Япон руу их явдаг ажил хийдэг байсан. Тэр нь ерөнхийдөө салах шалтгаан болсон.
-Анхны эхнэртэйгээ хэдэн жил амьдарсан юм бэ?
-Уянгааг 15-тайгаас юм байна. Би тэгэхэд 17-той байлаа.
-Од болох гэж байсан үе үү?
-Ерөнхийдөө од, ид мандаж байсан үе. Уянгааг 15-тайгаас нь найраад /инээв/, 17, 18 жил хамт амьдарсан.
-Том охин чинь хэдтэй вэ?
-Одоо 16 хүрч байна.
-Уулздаг уу?
-Америкт сурч байгаа. Байнга холбоотой байдаг.
-Таны талаар усны гүнж Укагийн нөхөр гэдэг ганц өгүүлбэр л явдаг. Өнөөдрийг хүртэл энэ талаар та хоёрын хэн нь ч дэлгэрэнгүй ярьж байгаагүй?
-Би бол ярихыг хүсдэг ч үгүй. Яах юм, Уянгаа ч бас хүсдэггүй байх. Гэхдээ зарим нэг мэдээлэл дээр инээдтэй, инээдтэй юм ярьсан байдаг юм билээ.
-А.лдаатай, буруу ойлгочихсон, мэдэхгүйгээсээ болоод та хоёрын талаар ташаа ойлголттой хүмүүс байвал залруулах үүднээс ярьсан нь бас зүгээр л дээ. Таны экс гэргий багаасаа спортоор хичээллэсэн, нийгмийн идэвхитэй охин байжээ. Хамт байх тэр үеийг дурсаач?
-Уянгаа энэ спорт руу орох шалтгаан, суурь нь надаас улбаатай. Найз нөхдүүд нь бүгдээрээ урлагийн хүмүүс, “Гурван охин”-ы Соко, Отгоо гээд. Тэд бүгд миний ард явдаг байсан. Надаас салаад тэд нартай явчихсан гэсэн үг. Надтай хамт байхдаа бизнесийнхээ санааг олж авсан. Дуу хөгжимд бас дуртай байсныг ч хэлэх үү, надтай хамт байгаад байхаар нэг нэгэндээ уусаад. Байнгын тоглолттой тэр үед манай хамтлагийнхан шиг өндөр цалинтай хүн ч байсангүй. Компанийн захирлуудаас ч илүү орлоготой байсан гээд бодохгүй юу. Хичнээн машин, хичнээн байр авчих м.өнгөөр ш.оудаад хамаг цагаа үрсэн дээ. Ш.оу ц.энгээн, залуу нас бүх юм гарын салаагаар урссан. Долоо хоногт хамгийн багаар бодоход 92, 93 онд нэг хүн нь 700 мянган төгрөгийн цалин авдаг байсан. “Москвич” 14 мянган төгрөг, “Лада” 20 мянган төгрөг, “Лада” авч унасан хүн зүгээр аймаар байлаа ш дээ. Тэгэхэд бид сард нэг хүн нь 21 мянган төгрөгний цалинтай байлаа.
-Та хэдэн настайдаа урлагт хөл тавьсан бэ? Бусдаас нэг шат давж гишгэн, хип хоп урлагийг Монголд оруулж ирэхдээ тийм жаахан байсан гэхээр сонин байна.
-Би Хөгжим бүжигт Төгөлдөр хуурын ангид сурч байсан. Хийлийн удирдаач Чинбат гуайн эхнэр Наранцэцэг багшийн шавь. Надтай нэг ангид Даваахүү гээд одоо гавьяат болсон чуулгын бүжигчин байлаа. Бид хоёр Наранцэцэг багшийн гарын шавь нь. Төгөлдөр хуурыг би боломжийн сурсан, ямар ч хүнээс дутахгүй тоглодог. Классикийг нэг их тоглодоггүй, поп тал руугаа дардаг.
-Монголд төдийгүй дэлхийд сурагчид нь цахиур хагалж байгаа Хөгжим бүжгийг орхисон гэж дуулсан. Харамсдаггүй юу?
-Хөгжим бүжиг угаасаа номер нэг. Манай ангийн сайчууд бүгд филармонид бий. Филармонийн Болормаа, Америкт Хатанбаатар хийлийн чиглэлээр тэндээ мандаж байна. Батсуурь маань Швейцарьт байгаа. Миний нэг сонин зан бий, хүнээр заалгуулах дургүй. Классик хөгжим заалгуулж сурч байхдаа үүнийгээ мэдэрсэн. Одооны хүүхдүүд шиг биеэ дааж, шинэ ертөнц нээх гээд л. Тэгээд ерөөсөө энэ сургуулиас гарсан нь дээр гэдгийг ойлгосон. Өөрийнхөөрөө л явья гэж шийдээд гарсан. Яг гарсан жил дөнгөж MTV Монголд цацагдаж, шилдэг шилдэг р.еппэрүүд гарч ирж байсан. Энэ чинь миний урлаг мөн байна гээд базаж авсан. Хөгжим бүжигт байсан хүн чинь шууд сэтгээд ерөөсөө ая хийе, дуу хийх ёстой юм байна гээд хийж эхэлсэн.
-“Хар тас” хамтлагийн түүхийг хоёулаа эргэн сөхье. Хаанаас үүсэлтэй, хэн хэн анх үүсгэж байв, анхдагчдаас одоо сураг ажиг байна уу?
-“Хар тас” 11-р хорооллоос үүсэлтэй, Зоригоо Жагаа гэдэг хоёр залуу үүсгэсэн. Тэд “Хар тас”-ыг 90-ээд онд үүсгээд сүүлд бүрэлдэхүүнд Батсүх, Тамираа, Пүүгий, Ориг МС тэгээд би, нийт 5 хүн хамтлаг байгуулсан. Соёлын төв, “Выставка” хоёрт диско болдог. Эндээс шилэгдсэн, хамгийн сайн бүжиглэдэг тав нь цугларсан. Бид тав тус тусдаа аймаар бүжиглэнэ, бүгд охид хүүхнүүдийг х.уйлруулна /инээв/. Гүйцэх хүн байхгүй. Монголын бүх бүжиглэдэг залуучууд ирээд дийлэхгүй. Тавуулаа нийлээд л тэмцээнд нь ороход зүгээр дэлбэлээд гарна. Тэгээд дуугаа хийх боллоо. Бид Piblic Enimen гээд Бруклинээс гарсан арьс өнгөний үзлийн эсрэг дуулдаг хип хопын суурийг тавьсан хамтлагаас санаа авсан юм. “Хонх” хамтлаг гэхэд энгийн гарч ирсэн, “Хонхны дуу сэрээч ээ” гээд үг нь их энгийн. Бид шууд дайрсан, “Та нарын идэж уух үнэхээр дийлдэхээ болилоо. Өмсөж зүүх хэцүү боллоо бид нар өлсөж ү.хлээ” гэх маягаар.
-“Хар тас”-ын хамгийн алдартай дуу “Бүрхэг тэнгэр”. Тухайн үед ёстой бут авсан санагдана?
-“Бүрхэг тэнгэр” хүссэн хүсээгүй хип хопын анхны эхлэл, эх суурийг тавьсан хичээл гэж хэлж болно. Бүх хип хоп хамтлагууд “Бүрхэг тэнгэр”-ийг дуулж, үглэж сурдаг байсан. Хип хопын анхны А үсэг, цагаан толгойг тэр дуугаар бид анх тавьж өгсөн. Тэгээд явцдаа г.ангстер дуу хийгээд явахгүй болох нь мэдрэгдсэн. Бид нарыг ц.агдаа, х.үчний байгууллагаас а.ймаар д.арамталдаг байсан. Үс гэзэгнээс авахуулаад л нийцэхгүй, барьж авч з.о.дно. Бүгдээрээ аймаар а.ймаар үстэй, ш.ивээстэй, МС бол бүр битүү ш.ивээс. Тийм ёс с.уртахуунгүй юмыг яаж нийгэм хүлээж авах юм. Ц.а.гдаа, б.агш нар, эцэг эх гээд бүгд л эсэргүүцэж эхэлсэн дээ. Бид мөнхийн эсрэг ү.зэлтнүүдтэй т.эрсэлдэж маш том нээлт хийсэн. Одоо энэ урсгал өдий зэрэгт хүрээд байгаад би хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Хангалттай, бид д.айрсан, хийсэн, чадсан
-“Хар тас”-аас гадна та ганцаараа нэг хэсэг бут авч байсан. МУГЖ Т.Ариунаатай дуулсан “Үггүй мордсон чи минь” дуу гараад ёстой таны хэлдгээр дэлбэлсэн дээ, тийм ээ?
-Хамтлаг маань д.элбэлээд ид өндөрлөгөө авлаа. Хамгийн а.ймаар, урлагийнхныг ганц а.лдаг юм а.р.хи. Хамтлаг нэг хэсэг байж байгаад алга болчихдог нь нөгөө а.р.хиндаа н.ам ц.охиулдаг байхгүй юу. Фэнүүд гээд байгаа хүмүүс л а.лдаг юм даа. Ний нуугүй хэлэхэд намайг яг 30 хүн байнгын дагаж явдаг байсан. Надтай хамт у.нтаад, надтай хамт босоод явдаг байсан. Би тэр 30 хүнийг байнгын а.р.хидуулдаг. Тэд ерөөсөө л намайг хөөргөх үүрэгтэй.
-Тэр үед эхнэр чинь хаана байсан юм? Тийм олон хүнтэй я.ваад байхаар бас юм хэлмээр юм.
-Хамт л байгаа юм чинь. Тэрэнд бас орж уусаж байна шд /инээв/. Үнэхээр энэ гоё ч байдаг юмуу. М.өнгө бол зүгээр а.рай д.эндүү. Уудаг юм нь в.иски болчихож байгаа юм чинь. Тэгж а.ймаар ж.ивсэн байхгүй юу. Энэ бол зүгээр л д.ампуурал. Кинон дээр одууд м.өнгөтэй болоод а.ймаар, а.ймаар бөгж зүүгээд, п.ээдийгээд сүүлдээ д.ампуурдаг ш дээ. Яг л тэр амьдрал. Тэгж яваад элгээ у.стгачихсан даа.Манайхан бүгдээрээ чулууны нэртэй
-Та ингэхэд ямар айлын хүүхэд юм бэ? Гэрийнхэнд чинь урлагийн хүн байсан уу?
-Аав маань хөгжмийн зохиолч Индэрээ гэж маш олон шавьтай хүн. Чинзориг агсан, Адарсүрэн гуай гээд Монголын бүх л томчууд манай аавын шавь нар. Өөрийнх нь маш олон дуунууд алтан фондод байдаг. Нутаг усныхан нь, Баянхонгорын Байдрагийнхан бүгд мэднэ. Уул усаа их магтан дуулдаг хүн. Ээж маань насаараа э.мнэлгийн байгууллагад ажилласан, хамгийн сүүлд г.эмтлийн э.мнэлэгт ажиллаж байгаад бас өөд болсон доо.
-Та айлын хэд дэхь хүүхэд вэ?
-Айлын бага, дээрээ хоёр эгч, нэг ахтай. Манай гэр бүлээс би ганцаараа аавынхаа замналыг дагаж урлагт орсон. Өөрөөрөө урлагийн генээ таслаад яахав, маргааш охиныгоо хөгжим бүжигт оруулах гээд бэлтгэлийг нь хийлгээд сууж байна.
-Та Хөгжим бүжгээс гараад дахиж суралцсан уу?
-Хөгжим бүжигт суралцаад дараа нь Соёлын коллежид орсон. Манай ангид “Маднесс” хамтлагийн дуучин Сайханаа байсан. Би хичээлдээ суухгүй, байнгын тоглолттой гээд явчихна. Гавьяат Бат-Эрдэнэ, одоо Соёлын коллежийн захирал болчихсон байна уу даа, нөхөрт анх хип хоп, реп гэдгийг мэдрүүлж байлаа. “Жон жон гээд үглээд яваад байхаар чинь гайхдаг байсан юм. Тэгсэн аймаар урлаг байж шүү” гэж одоо ярьдаг юм.
-Та унаган хотын хүүхэд билүү. Аль “дош”-ных билээ?
-Би хорооллын унаган хүүхэд, Өргөөгийн хажуу талын 2-р байрных. Одоо ч тэрнийхээ урд амьдарч байна. Тэр хавиасаа хөдөлж болдоггүй ээ, нүүсэн чинь бас нийцдэггүй юм байна. Тэнд гоё ш дээ, ард түмэнтэйгээ бужигнаад.
-“Хар тас”-ын Марка, Марка л гэх юм. Таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?
-Бадмаараг ш дээ. Эгч бацаан байхад Марка гэдэг нэрийг өгсөн. Маарга нь Марка болчихгүй юу. Бадмаараг бол үнэт чулуу. Ихэвчлэн охидуудад Бадмаараг гэж нэр өгдөг. Манай гэрийнхэн бүгдээрээ чулууны нэртэй. Ах маань Номинбадрал гэдэг хүн бий. Оюунчимэг, Оюун-Эрдэнэ тэгээд Бадмаараг.
Энэ амьдралаас ганцаараа явахаар шийдэх үедээ эхнэртэйгээ учирсан
-Ингэхэд эхнэрээ танилцуул л даа?
-Эхнэр маань яах вэ, энгийн л бүсгүй. Ярих хэрэг байна уу? Одоо 24 настай, надаас нэлээн дүү. Тиймэрхүү хүүхэн авч суусан. Урлагийн хүн биш.
-Тийм урт удаан хугацааг хамт өнгөрөөчихөөд анхны гэргийгээсээ с.алах амаргүй байсан байх?
-Тэгээд шийдэхгүй бол болохгүй ш дээ. Амьдралд ар гэрийн уур амьсгал маш чухал. Х.ардалт гэж ярьдаг, тэр 100 хувь бид хоёрын амьдралд байсан.
-Хэн нь их хартай байх уу?
-Хар бол м.эдрэл, сэтгэл санааны ө.вчин. Х.артай байсан уу гэвэл байлгүй яахав. Тэр бол яг асаж байх үеийн эмоци. Одоо нуугаад яахав дээ, бүх юм болсны дараа эргээд харахад харамсах юм байхгүй. Тухайн үед яг л болох ёстой юм болсон байна гэж боддог. Салчихлаа гээд харамсах юм байхгүй.
-Та өөрийгөө эр нөхрийн хувьд тэр хүний хувьд хангалттай байж чадсан гэж боддог уу?
-Бас яаж тэгж бодох вэ дээ. Байнгын а.р.х.и ууна, а.р.хиа дагаад мэдээж охид хүүхнүүд дагана. Би зовоосоон, ойлгомжтой. Мөнхийн ш.оудалт, мөнхийн ууж идээстэй хүнээс хүн у.йдна, з.алхана. Нэг өдөр л явна. Эцэг эх нь ч гэсэн з.алхана. За, танай энэ нөхөр чинь явахгүй нь ээ л гэнэ. Манай эцэг эх тэгж ойлгож байхад хүнийх бол бүр тодорхой биз. Миний зан л тэр юм, гал руу гараа хийхээс буцахгүй, бүх юмыг нь үзье гэсэн. Үзсэн. Доошоо ч орж үзсэн. Гэхдээ би бусдад хэзээ ч доошоо харагдаж байгаагүй. Гэтэл миний хувьд доошоо орчихсон байдаг. Тэрийгээ би хүнд харуулдаггүй. Марка Маркагаараа л байна гэж ойлгодог. Байртай бол байртай, машинтай бол машинтай, хүний хэрэглэж байгаа бүхий л юм байна. Гэтэл яг дотроо бол би сэнсэрчихсэн байсан. Сүүлдээ б.уг ч.өтгөрийг нь хүртэл хардаг болсон. Бүр а.лийгаа алдаж байж нэг юм гайгүй болсон доо.
-Тэр хүнд уналтын үедээ та хэнтэй хамт байв? Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Та бас нэгэн цаг үед мандаж явсан хүн шүү дээ.
-Энэ амьдралаас залхаад, явсан нь дээр юм байна гэж бодоод, бүр шийдчихсэн байсан гээд бодохгүй юу. Явахдаа болж өгвөл ганцаараа явъя гэж бодож байсан. Тэгсэн чинь харин аз болж нэг хүнтэй танилцав. Тэр бүсгүй ж.ирэмсэн болчихсон. Тэгээд л суусан нь дээр юм байна гэж бодсон. Тэгж л энэ амьдралаа эхлүүлсэн.
-Одоо бол жинхэнэ үлгэр жишээ сайн нөхөр, сайн аав болсон уу?
-Одоо бүх юм өөрчлөгдсөн. Бүх юмыг нь үзчихлээ, туулчихлаа, бараг 10-аад ү.хлээс амь мултарлаа. Живж үзлээ, а.луулах гэж үзлээ. Бүх л юмнаас мултарлаа, ү.хдэггүй юм байна. Хүний амь бөх юм билээ. Чам шиг сайн эцэг алга гэж одоо эхнэр маань хэлдэг.
-Одоо хаана амьдарч байна вэ?
-Одоо яахав тусдаа нэг байранд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байна.
-Тэгж их м.өнгөтэй харьцаж байсан хүн болохоор тансаг хэрэглээнд дасчихсан байх. Одоо таны орлого ямархуу байна? Урлагтаа ажиллаж байна уу, хувиараа ажиллаж байна уу?
-Эхнэр бид хоёр нэг юм ажиллуулдаг. Тэр маань гайгүй явж байгаад нэг өдөр л гал гараад ш.атчихсан. Дахиад амьдрал надаар тоглоод байдгаа барсан үе. Хүн ү.хээгүй болохоор сайхан. Галын дөл өөдөө ч гэж ярьдаг. Авах юмыг нь авлаа, хүний амь биш бол яахав гэж бодсон. Галаар бүх юм хаагдана гэдэг талаасаа харамсаагүй ээ. Одоо бол о.рлоготой, олны жишгээр амьдарч байна даа.