Маргаашаас ресторан, хоолны газрууд заалаар үйлчлэхгүй, амралт зугаалгыг 7 хоног хязгаарлана

УОК өчигдөр к.оронавируст ц.ар т.ахлын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар хуралдаж, зарим үйлчилгээ, амралт зугаалгын газруудыг тодорхой хугацаагаар хязгаарлах санал гаргасан билээ. Энэхүү саналаа өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжигдсэн байна. Ингээд Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн асуудал болон цаг үеийн нөхцөлийн талаар УОК-оос мэдээлэл хийлээ.
УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү: УОК-оос х.алдварын нөхцөл байдал хүнд байгаа учраас нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг хотын даргад Д.Сумъяабазарт үүрэг болгосон.Маргаашаас буюу зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд ресторан, кафе, түргэн хоол, сүлжээ хоол, цайны газар, хоол үйлчилгээний бүх байгууллагуудыг заалаар үйлчлэхийг х.ориглохоор боллоо. Зөвхөн хүргэлтээр ажиллана. Мөн амралт зугаалгын үйл ажиллагааг зургадугаар сарын 17-ны өдрөөс долоо хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Хоёрт, Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяраас ахлуулсан байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг Өмнөговь, Дорноговь аймагт зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлуулахаар болсон. Ажлын хэсгийг экспортын гол үйл ажиллагаанд зохицуулалт хийж, х.алдвар хамгаалалтын дэглэмийг сахиулж ажиллах үүргийг өгсөн.
Гуравт, 21 аймаг, сумдын Засаг дарга нарт халдварын нөхцөл байдал, түүнд өгсөн э.рсдэлийн үнэлгээнд үндэслэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэсэгчилсэн х.орио ц.ээрийн х.язгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийг УОК-той зөвшилцөн гаргах эрх хэмжээг олгосон. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 79 суманд хязгаарлалтын дэглэмд шилжсэн. Хөдөө орон нутаг явах иргэд тухайн орон нутгийн онцгой комиссоос мэдээлэл, зөвлөмж авч явах нь зүйтэй юм гэлээ.