Зөвлөгөө
БҮХ НАСНЫ ИРГЭН РАШААН СУВИЛАЛД ХЭВТЭХДЭЭ 250,000 ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

Бид ЭМДЕГ-тай гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдад тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа Нийслэл болон орон нутгийн 33 рашаан, сувиллыг танилцуулж байсан. Тэгвэл энэ асуудлын хүрээнд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын мэргэжилтэн Т.Дэлгэржаргалтай ярилцлаа.
- ЭМД төлдөг бүх иргэд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан рашаан сувиллын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?
- Эрүүл мэндийн даатгалтай бүх насны иргэд рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд ЭМД-ын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд ЭМД шимтгэлээ өөрөө төлдөг болон өндөр настан ахмадууд, нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ асарч буй эхчүүд, 0-18 насны хүүхэд гээд төрөөс ЭМД-ын шимтгэлийг нь хариуцан төлдөг хүмүүс бүгд хамрагдах боломжтой.
- ЭМДЕГ-аас хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх вэ?
- Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйл, орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэн хэлбэрээр үзүүлдэг. ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан рашаан сувиллын үзүүлсэн сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлаас 250.000 төгрөгийг, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний зардлаас 319.858-517.483 төгрөгийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас үзүүлдэг. ЭМД-ын цахим хуудсанд байршуулсан гэрээ байгуулсан рашаан сувиллын мэдээллээс иргэдийн төлөх нэмэлт төлбөрийн мэдээллийг авах боломжтой.
- ЭМДЕГ нийт хэдэн рашаан, сувилалтай гэрээ байгуулсан бэ?
- Зургадугаар сарын 11-ний байдлаар манайх улсын хэмжээнд 33 рашаан, сувилалтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Бид үргэлжлүүлэн хүсэлт гаргасан рашаан, сувиллуудтай гэрээ байгуулж байна.
- Рашаан сувилалд жилдээ хэдэн удаа сувилуулах боломжтой вэ?
- Рашаан сувиллын тусламж, үйлчилгээнд тухайн иргэн өөрийн хяналтад байдаг эмчийн зөвлөсний дагуу сувилуулна.
- Рашаан, сувилалд очихдоо ямар бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй вэ?
- Эмнэлгээс олгосон рашаан сувилалд илгээх бичиг, иргэний үнэмлэх, амбулаторийн хяналтын карт зэрэг бичиг баримтыг бүрдүүлдэг.
ТОДРУУЛГА: Бүх насны иргэн рашаан сувилалд хэвтэхдээ 250,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан иргэд, даатгуулагчдад тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа Нийслэл болон орон нутгийн 33 рашаан, сувиллыг танилцуулж байна. Үүнд:
- Оргил рашаан сувилал-Хан-Уул дүүрэг, 15-р хороо
- ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал – Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам
- Багануур сувилал – Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж
- Аксу рашаан, сувилал – Баян-Өлгий аймаг
- Шаргалжуут рашаан, сувилал – Баянхонгор аймаг
- Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал – Баянхонгор аймаг
- Бигэр шимт элс сувилал – Говь-Алтай аймаг
- Нар элс сувилал – Говь-Алтай аймаг
- Оюут сувилал –Дархан-Уул аймаг
- Үе залгамжлагч элит сувилал – Завхан аймаг
- Эльма хужирт рашаан, сувилал – Өвөрхангай аймаг
- Ар үр рашаан, сувилал – Өмнөговь аймаг
- Задгай цагаан рашаан, сувилал – Төв аймаг
- Булагтай сувилал – Төв аймаг
- Чингэсийн гурван нуур – Хэнтий аймаг
- Дархан оточ аварга – Хэнтий аймаг
- Ар жанчивлан рашаан, сувилал – Төв аймаг
- Ариун лотус сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо
- АШУҮИС-ийн сувилал – Төв аймаг
- Далд засал сувилал – Гацууртын шар хоолой
- Өнө энх сувилал – Баянгол дүүрэг, 14-р хороо
- Сиси хатан “Арга билэг” – Төв аймаг
- Сувд сувилал – Архангай аймаг
- Энх саран – Сонгинохайрхан дүүрэг
- Эрхэс сувилал – Сүхбаатар дүүрэг, Бэлх
- Ээлтэй оточ сувилал – Баянзүрх дүүрэг, 15-р хороо
- СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар – Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа
- Жаргалан сувилал – Сэлэнгэ аймаг
- Жинст сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо
- Интенсэвкаре сувилал – Гавьжийн шанд
- Төгөл сувилал – Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа
- Эм жи жи сувилал – Төв аймаг
- Хайрын билэг-2 сувилал – Төв аймаг