//ookroush.com/4/6417282
Зөвлөгөө

Манай хадам нөхөр, хүүхэд бид гуравт шинэ байр авж өгсөн. За эндээс л бүх зүйл өөрчлөгдсөн.Тэгээд манай хадмын

би Нөхөртэйгээ хамт амьдраад 6, 7 жил болж байна. Бид хоёрын дунд үл ойлголцох ямар нэг асуудал огт байхгүй нэгнээ ойлгодог, хүндэлдэг, ямар нэг зүйлийг ярилцаж шийдвэрлэдэг ер нь их зөв хүнээ сонгоод сайхан амьдарч байгаа гэж боддог. Саяхан бяцхан baby минь мэндлээд удаагүй байна. Бид 3 бол хамт байхдаа хамгийн жаргалтай сайхан гэр бүл гэж хаана ч хэлж чадна.

Харин нэг асуудал нь хадам гэдэг зүйл. Манай нөхөр бол нилээн боломжтой айлын хүү харин би бол 2 иддэггүй хоосон хонодоггүй айлын л охин. Анх уулзаж үерхэж эхлээд тэдний гэр бүлийн боломж бололцоог би мэддэггүй байсан сонирхдоггүй ч байсан. Ээж нь хүүтэйгээ утсаар ярьж байхын хааяа сонсоод ямар гоё ээжтэй юм бэ? хүүгээ ойлгодог, дэмждэг санагдаж их хүндэлдэг байлаа.

Бид хоёр оюутны жилүүдээ түрээсийн байраар өнгрөөсөн. Тэдний талынх байрны төлбөр, мах шөл өгдөг байсан манайх бас мах шөл өгдөг байсан боловч байрны төлбөрийг өгөөд хэрэггүй бид нар төлнө гэдэг байсан тийм болохоор нь би хүндлээд зун очиж их тусладаг өөрийнхөө гэрт хаяа л очдог бараг очдоггүй байсан. Надад их сайн ханддаг их сайн байсан хадмууд маань. Тэгээд бид их сургуулиа төгсөөд хөөрхөн охинтой болсон чинь бид хоёрт байр авч өгсөн. За эндээс л бүх зүйл өөрчлөгдсөн.

Би хүүхдээ хараад гэртээ нөхөр минь ажилд орсон. Хадмууд мөн л мах шөл өгдөг тусалж дэмждэг хэвээрээ. Харин ажил төрөлтэй болохоор өөрсдөө амьдралаа авч яваад ирсэн хадмууд байнга залгана юу хийж байна одоо ингээч тэгээч бид хоёрын амьдралд шууд орж эхлэсэн. Манайд байгаа бүх зүйлийг мэддэг танайд ийм зүйл байгаа тэрийгээ аваад ир, танайх энийгээ соль, бүр гэр доторх тавилгаа хаана яаж байрлуулахыг хүртэл зааж эхлэсэн. Охинийг минь хараад өмдийг нь соль хүүхдээ ав хүүхдээ хөхүүл энэ хувцасыг өмсгөөд ингэ тэг бүх зүйлийг миний өмнөөс шийдэж би гэдэг хүн өөрийн толгойгүй юм шиг болсон.

Би чинь хь хүн биздээ өөрийнхөө хийх үйлдэл амьдрах амьдрал нь минийх биш юм уу хадамд гарахаар хадмынх болчдог вм уу За би энийг үнэхээр тэвчиж чадаагүй нөхөртөө хэллээ мэдээж би гэр бүлээ салгахыг хүсээгүй нөхрөө ч аав ээжээс нь холдуулахыг хүсээгүй учир эвээр хэлсэн би чамтай амьдрах гэж чамайг сонгосон болохоос танай ээжтэй суугаагүй ээ хоёулаа яаж ч байсан өөрсдөө юма бүтээе нэг юм өгөөд тэрнийхээ араас нэхэл дагуул болоод үгээр идүүлээд байж би чадахгүй яаж ч зовсон өөрийнхөө олсон юмыг өөрийнхөө дураар эдэлж хэрэглэмээр байна гэсэн нөхөр ч за тэгье гэж байна.

За тэрнээс хойш нөхөр хадам 2 их мууддаг боллоо нөхөр муудахдаа битгий амьдралдаа ороод бай гэнэ харин хадам эхнэртэй толгойгоо мэдүүлцэн чамд тэгж хэл гэж зааж өгсөн үү чамд мөнгө хэрэггүй юу гэдэг. Хадам бол шуудхан хэлхэд өөрөөс нь авч байгаа бол өөрийнх нь боол мэт байлгахыг хүсдэг харин би бол зөрөөд ямар ч холбоогүй хол л байвал барааг нь харахгүй л байвал надад ямар ч амьдрал байсан хамаа алга үнэхээр их айж байна хэзээ ороод ирэх бол одоо юу гэж хэлэх бол ингээд хийчвэл яах бол хаалга тогших чимээнээр л бөндгөж сандарч байна хүнийг ийм болтол нь загнаж

байдаг ийм хүн байж болдог юм уу манай гэрийн ойролцоо ах нар дүү нар нь бүгд байдаг би гэрээс гарах дэлгүүр орох хүүхдээ салхилуулах болгонд зүгээр баахан камер дунд ганцаараа зогсож байгаа юм шиг үнэн худал нь мэдэгдэхгүй шууд л залгаад тэд нар нь ярьдаг харин хадам надруу залгаад чи хаана байна ингээд тэгээд гээд л миний үгийг ч сонсохгүй загнадаг. нялх хүүхэдтэй нялх биетэй болохоор яаж ч чадахгүй хашаа ч явж чадахгүй юм. гэрийхэндээ хэлсэн ч настай хүмүүсийн санааг зовоогоод гээд чадахгүй юм зүгээр л бүх зүйлээ нөхөртөө ярьж уйлж л сэтгэлээ нээж байна.

харин нөхөр маань ажлын шаардлагаар одоо хол байгаа жинхэнэ хадам юу ярьж яаж байгааг мэдэх юм алга намайг ойлгодог дэмждэг нөхөр минь шал өөр болжээ гэрээс нь юм авахгүй авсан гээд төлөөс төлж амьдраад би чадахгүй гэсэн намайг эцэг эхээс минь хол байлгах гэлээ гээд бид хоёр анх удаа муудалцлаа. одоо харин би яах ёстой ямар шийдвэр гаргах ёстой вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!