Зөвлөгөө

Улаан өнгийн лаа сөрөг энергийг устгадаг, Шар өнгийн лаа мөнгө эд баялагыг тогтооно

1. Улаан өнгийн лааУлаан өнгө өөрөөсөө их эрчим ялгаруулдаг бөгөөд 7 хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг.

2. Улбар шар өнгийн лааАмьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэнэ.3. Шар өнгийн лааМөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энерги-ээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагыг тогтооно.

4. Ногоон өнгийн лааЗүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход туслана. Ногоон өнгийн лааг пүрэв, баасан гарагт голдуу асааж хэрэглэдэггэнэ .

5. Цэнхэр өнгийн лааАжлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.6. Хар хөх өнгийн лааЗөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархины ажиллагааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. Мөн хар дарах, зүүд төөрөхөд асаадаг.7. Хар өнгийн лааХар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. Хамгийн хүчтэй лаа.

8. Ягаан өнгийн лааХүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ.9.Танан цагаан өнгийн лааЦав цагаан өнгийн лааг асаавал сарны хүчийг татдаг гэж үздэг байна. Сарны хүч, энергийг татсанаар ажил үйлс өөдрөг, эрч хүчтэй байж чаддаг аж.Цагаан лаа нь ажил төрөл карьерийг өсгөхөд ашиглаж болно. Тиймээс цагаан лааг гэрийнхээ хойд зүгт асаах нь илүү тохиромжтой. Цагаан лаа нь мэлхийн ордныхонд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд даваа гарагт асаах ёстой гэнэ.

10.Бэхэн ягаан өнгийн лааИйм өнгөтэй лаа нь хүний мэдрэмжийг сайжруулдаг аж. Мөн охины ордныхонд ээлтэй бөгөөд эл лааг лхагва гарагт асааж хэрэглэвэл бие даасан байдлыг олоход туслана.11. Алт, мөнгөн лаа нь эрх мэдэл, албан тушаал ахих, aз хийморь дуудаж санасан ажил бүхнийг бүтээдэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!