Зөвлөгөө

Луувантай шөлөөр мянга мянган хүүхдийн амийг аварсан даруухан эмчийн шидэт жор

Эрнст Моро гэдэг нэртэй энэхүү даруухан эмчийн талаар хүн төрөлхтөн тэр бүр сайн мэддэггүй. Тэр ч бүү хэл түүний талаар ном, сонин, кинон дээр ч гардаггүй.

Гэвч эмч нар энэхүү Австри эмчийн тухай маш сайн мэддэг бөгөөд түүний зохиосон луувантай шөлний жороор мянг мянган нялх хүүхдийн амийг аварсан гэнэ.Тэрээр Австри хүн байсан хэдий ч 1874 онд Словениа улсын Лиублианад төрж байсан гэнэ.

Тэрээр Австрийн Грацийн их сургуулийг сурч төгссөн бөгөөд мэргэжил дээшлүүлэхээр Германы Хэйбэлбергийн их сургуулийг Хүүхдийн эмнэл зүйч мэргэжлээр дүүргэсэн байна. Түүний олон жилийн хүүхдийн эмчилгээнд зориулсан эмнэлзүйн гайхалтай судалгаа нь энэхүү луувантай шөл аж. Ингээд хэрхэн яаж хийхийг та бүхэнд хүргэж байна.

Эмч Эрнст Морогийн алдарт луувангийн шөл нь хийхэд маш амархан бөгөөд ердөө гуравхан орцноос л бүтдэг байна.

Шөлний орц :500 грамм лууван, Цэвэр ус, Далайн давс

Хэрхэн бэлтгэх вэ?Тухайн шөлийг бэлтгэхийн тулд угааж цэвэрлэсэн луувангаа буцалж буй халуун усанд хийж чанаж маш зөөлөн болтол нь буцалгана. Үүний дараа шөл ширгэж ирэх үед нэмж бага зэргийн ус хийх хэрэгтэй нийтдээ 1 литр болох ёстой гэсэн үг. Үүний дараа бага зэргийн давс хийж өгөөрэй. Ингээд л таны хүссэн шөл бэлэн боллоо.

Бяцхан нярай хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо нь маш эмзэг байдаг учраас суулгалт өгөх болон өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд бий болсноор дотоод эрхтэнд хор дамжиж улмаар үхэлд хүргэх ч аюултай байдаг. Тийм ч учраас тус зутан шөл нь дээрх зүйлсээс бүрэн дүүрэн хамгаалж магадгүй суулт өгч эхэлж байгаа бол тэр дор нь эмчлэх ид шидтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!