//ookroush.com/4/6417282
Зөвлөгөө

Дорнод аймагт байрлах Хөх уулруу гарсан хүн эргэж ирдэггүй гэж эрт дээр үеэс ам дамжиж ярьж ирсэн. Тэгвэл…

Ер бусын үзэгдэл гарч, усан онгоцыг ямар ч ул мөр үлдээлгүй “сордог” Бермудын гурвалжингийн тухай бид бүхэн бишгүй мэднэ. Анх Эдвард Ван Винкл Жонесийн бичсэнээр хэд хэдэн онгоц, усан онгоц алга болсон талаар бичсэн аж. Алга болсон онгоц, усан онгоцны ахмадууд хамгийн сүүлд холбоо барихдаа цагаан ус руу орж, өөрсдөд нь юу ч харагдахгүй болж байгааг хэлж үлдээсэн байдаг аж. Түүнээс хойш 60 жил өнгөрсөн ч Бермудын гурвалжингийн нарийн учир, шалтгааныг одоо хэр нь бүрэн тайлж чадаагүй байна.

Thank you for reading this post, don’t forget to subscribe!

Тэгвэл түүнтэй төстэй газар Дорнод аймгийн Эрээнцавд байдаг тухай нутгийнхан андахгүй. Хөх уулын тухай үлгэр, домог шиг хууч яриа мундахгүй. Энэ уул руу явсан хүн эргэж ирдэггүй гэх. Эргэж ирээгүй нэгнээ хайж явсан хүн ч сураггүй алга болдог аж. Хүмүүсийн таамгаар гурван улсын хилийн залгаа нутаг учраас хил даваад явчихдаг гэж таамагладаг ч хилийн манааны мэдээлэл, тэмдэглэлд хил зөрчсөн тухай баримт огт байдаггүй гэнэ. Үүлэн хайлан уул нь Сибирийн ширэнгэн ойн эхлэлд байдаг учраас тийшээ яваад а.р.а.а.т.ан амьтанд б.ар.иулах, эсвэл эндэж о.с.о.лдсон ч байж магадгүй гэдэг ч энэ талаар нэг ч баримт олдож байгаагүй аж. Аймгийн төвөөс ердөө 70-хан километрийн зайд орших энэ буйдхан газрын тухай дорнодчууд ам уралдан ярьдаг. Хажууханд тоглож байсан хүүхэд хараа салгахад л алга болчихдог. Алга болсон хүүхдийг хайгаад ол.дог.гүй ч ал.га болсон газрынх нь ойролцоо хоол хүнс, чихэр жимс тавибал аажмаар хорогд.д.ог гэнэ.

Энэ газрын судлахаар явсан судлаачид алга болсон тухай баримт бий. Нутгийн иргэдийн яриагаар 1950-аад онд нэгэн хүүхэд алга болсон. Түүнээс хойш малчин өвгөн хүүтэйгээ малд явж байгаад хүү нь алга болсон. Ээжтэйгээ явсан хүү эргэж ирээгүй, 1980-аад онд Хөх ууланд алга болсон хүнийг хайхаар явсан хүмүүс эргэж ирээгүй зэргийг үндэслэн судлаачид судлахаар яваад ор сураггүй алга болсон аж. Энэ ууланд хүн хар гөрөөс буюу а.л.м.а.с байдаг гэж нутгийнхан мөн хуучилдаг. Малчид малаа дурандаж суугаад а.л.м.а.с харсан гэх яриа бий.

1970 оны үед юм санж. Албан байгууллагаараа Хөх уулын ойролцоо зугаалгаар явцгаажээ. Гэтэл нэгэн багшийн 5 настай охин а.л.г.а болчихож. Байгууллагаараа охиныг хайн .самналт хийж, хуучнаар ЗХУ-ын хилийнхэнд мэдэгдэн хилчид Оросын нутагт самналт хийсэн ч олоогүй аж. Аав нь арга чарга хайна мэргэн, түргэн хүмүүсээс асуухад охиныг нь амьд байна гэж төлөгт буудаг байна. Охиноо алдаж, цөхөрсөн аав Баян-Өлгий аймагт хүртэл очиж 41 чулуу татдаг төлөгчөөс асуухад “Охин чинь амьд байна. Зүүн хойшоо харсан нүхэнд, урт үстэй амьтанд д.а.р.у.у.л.чихсан хэвтэж байна” гэсэн гэдэг. Аргаа барьсан аав нь охиноо алга болсон газрын ойролцоох бүх модонд “24”-ийн чихэр утсаар зүүх орхидог байсан аж. Гэтэл амьтан, шувуу идсэн үү, бүү мэд. Чихэр нь нэг нэгээрээ алга болдог байжээ. Охины талаар ямарч сураг гараагүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!