Зөвлөгөө

Хүнээс зээлсэн мөнгөө заавал буцааж өгөх хэрэгтэй үгүй бол хүний буян заяа арилж, байнгын нэхэл орлогын замыг төөрүүлдэг

Бүх зүйл хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Харилцаагаа муутгахыг хэн ч хүсэхгүй. Гол нь бие биенээсээ цаагуураа л хүндлэл, анхаарал хүсч байдаг.

Хэн хэнийх нь хүсэл нэг цэг дээр мөргөлдөөд эв найртайгаар “зөрж” чадахгүй байгаа үед л зөрчил үүсдэг. Тийм болохоор найр тавиад үз.

Тэр чамд буцааж өгөх үүрэгтэй боловч магадгүй тэр ажилдаа түүртээд мартчихсан, өгчихсөн гээд бодчихсон эсвэл гуравдагч этгээдийн улмаас буруу ойлголцчихсон ч байж болно.

Тийм болохоор уурлахаа битгий урьтал болгоорой.Өөрийнх нь талаар ярьж байгаа нь, түүнийг магтаж байгаа нь цаагуураа тухайн хүндээ санаа тавьж, анхаарч байгаа эелдэг занг харуулж байгаа хэрэг.Ийм үгний араас баргийн хүн урмыг чинь хугалсан хариулт өгнө гэж байхгүй.

Ерөнхийдөө чамаас авсан зүйлээ эргүүлж өгөхгүй байсан ч нэг их юм бодоод байхааргүй гэр бүлийн хайртай гишүүдээсээ бусад хүмүүстэйгээ мөнгөний асуудал аль болох үүсгэхгүй байвал зохино. Учир нь энэ нь та хоёрын харилцааг үгүй хийж ч мэднэ.

Тиймээс хүнээс зээлсэн мөнгөө заавал буцааж өгөх хэрэгтэй үгүй бол хүний буян заяа арилж байдаг юм.Байнгын нэхэл гэдэг сайн сайхан зүйлийн үүдийг хаадаг гэдэг үнэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!