Зөвлөгөө

“4 ХҮҮХДЭЭСЭЭ ӨӨР ХАНЬГҮЙ 30 ГАРЧХААД ЯВЖ БАЙХАД МИНЬ НЭГ САЙХАН ЗАЛУУ ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД…”

“4 ХҮҮХДЭЭСЭЭ ӨӨР ХАНЬГҮЙ 30 ГАРЧХААД ЯВЖ БАЙХАД МИНЬ НЭГ САЙХАН ЗАЛУУ ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Хойд эцэг гэхээр л хөгшин залуугүй муулдаг болж дээ. Аргагүй ч биз хичнээн ч бяцхан зүрхийг зовоож, тaмлaж, зогсоож байгааг хэлэхийн аргагүй. Миний хань хүүхдүүдийн минь хойд эцэг. Олон олон гэмгүй хойд эцгүүдэд сэтгэлийн дэм болох ч байж магад.

Нэг л мэдэхэд дөрвөн хүүхдээс өөр ханьгүй 30 нас гарчихаад явж байсан үед минь гэнэт л нэг сайхан залуу гараад ирлээ.

Хайр дурлал, сэтгэл ярих зүрх ч үгүй зүгээр л харж баясаад найзалж нөхөрлөөд явсаар салж хагацахгүй хосууд болчихлоо. Жижигхэн суманд өвсөнд гал тавьсан юм шиг хов жив дорхноо тарлаа.

Нэгэнт салж чадахаа өнгөрсөн хүн чинь яаж хүлээн зөвшөөрөгдөхөө бодож эхлэв. Хамгийн түрүүнд найзуудаас нь дараа нь аав, ээж, ах дүүгээс нь эмээж билээ.

Дөрвөн хүүхэд, эгчмэд бүсгүйгээс миний хань шантраагаагүй юм шүү. Найз нөхөд нь аав, ээж, ах дүү нар нь хичнээн сайхан хүлээж авсан гэж санана. Хайр хүрмээр.

Ингэж эхлүүлсэн бид хоёрын амьдрал 21 жилийг ардаа орхижээ. Амьдрал зохиож үзээгүй цэргээс ирсэн сайхан залуу юу юугүй л жаахан хүүхдүүдийн аав болох гэдэг том даваа бас хэцүү ажил байсан байх.

Хүүхдүүдийн ая эв олох, хүмүүжүүлж ч үзээгүй хүнд би тэгээрэй, ингээрэй гэж ойлгуулж ухааруулах гэж оролддог байлаа. Тэр үед “Хань” гээд сонинд хүүхдийн хүмүүжлийн булан гардаг байсан юм.

Тэр буланг уншаад ингэж байна хө гэж хэлдэг байж билээ кк. Миний хань хэдэн хүүхэддээ маш сайн эцэг болсон. Хүүхдүүд минь гэсэн хурдан дасаж, өөрсдөө л ААВ гээд дуудаад эхэлсэн.

Энэ хорин хэдэн жилд муудах, сайдах юм байлгүй яахав. Гэхдээ хэзээ ч хүүхдүүд минь миний талд орж, аавруугаа муухай харж байсан удаагүй.

Мөн хэдэн хүүхдүүдээ хүний өөрийнхөөр ялгаж ширүүн харж нударч, шударч зoдож занчиж байгаагүй. Миний хань намайг төрчихөөд ирэхэд хэдэн жаахан хүүхдүүддээ том том найраглалууд цээжлүүлчихсэн уншуулаад надад бэлэг барьж байсан нь одоо ч сэтгэлээс гардаггүй юм.

Би юу хэлэх гээд байна гэхээр эмэгтэй хүн эр хүнийг өрөвч зөөлөн сэтгэл татам хайр дүүрэн байлгахад жаахан ухаан бодол зарцуулахад л хангалттай санагддаг.

Мөн эр хүн сайхан хань ижил, үр хүүхэдтэй байхын тулд эр хүний ухаан чадвар ноён нуруу байхад ямар ч эмэгтэйг сахиусан тэнгэр болгох ид шид тэдэнд бий.

Одоо миний хань намайгаа, хүүхдүүдээ, зээ нараа санаад л тэднээсээ урам зориг аваад уурхайдаа ажлаа хийж байгаа.

Ажлаа хийгээд хол байгаа ч үргэлж биднийхээ төлөө санаа зовж, өдөр бүр утсаар залган ярьж, хоол ундтай юу, ядарч байна уу, өвдөж болохгүй шүү, та нарыгаа санаж байна гээд хайрын үгээр халамжлахад сэтгэл хичнээн дулаан хамт байгаа юм шиг санагддаг юм.

Миний дөрвөн хүүхдийг төрсөн аав шиг нь хайрласан хүний хайлан болсон сайхан сэтгэлд ханьдаа бид нар нь үргэлж талархаж, хайрлаж явдаг шүү. Хойд эцэг болгон муу хүн бишээ. Олон сайхан хойд аавуудыг алдаршуулъя гэж үүнийг бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!