Зөвлөгөө

Нөхрөө алдаад удаагүй түүнд маш том гэнэтийн бэлэг барьжээ

UBS телевизийн хөтлөгч Н.Амаржаргал 3 хүүхдийн ээж аав болоод удаагүй байсан ч халамжит ханиа алдсан мэдээ сошиал орчиноор дамжин олонд хүрсэн билээ.

Тэгвэл түүний найз Хулан хэмээх хөтлөгч, зохиолч бүсгүй хайртай найздаа гахалтай гэнэтийн бэлэг барижээ. Тэрбээр энэ тухайгаа:

Би Хуландаа юу ч хэлж чадаагүй.
Миний өмнөөс сэтгэлийг минь илэрхийлж сайхан үгс хайрлаарай хайрт Хуланд минь @Hulan nemekhbayar. Би баярлаж байгаагаа яаж илэрхийлэхээ мэдэхээ больчихсон байх юм нэг л итгэж чадахгүй

(Дэлхийг тойрох амлалтаа биелүүлээрэй гэж байгаа нь нөхөр бид 2-ын амлалт )

Нулимс өөрийн эрхгүй урсаад л байлаа. Би ингэж тайван сайхан массаж хийлгэж жаргалтай хэвтэх эрхтэй хүн билүү гэж. Нэг мэдсэн хэзээ хамгийн сүүлд гоо сайханд орсоноо санахгүй байлаа. Uyanga Enkhtur маань дагуулж ирж амрах эрхтэйг минь сануулах шиг л боллоо.

Би нүүрээ л учиргүй будахаас олигтой арьсаа арчлахгүй байсаар үнэхээр царай алдсан байжээ. Орхоо эгч Orkhon beauty salon маань миний энэ гундуу царайг гэрэлтсэн сайхан болгоно гэж амлалаа. Өөртөө цаг гаргана гэж бас би өөртөө амлалаа хэмээн мөн бичжээ.

Түүний төгссөн сургууль болох Монген цогцолбор сургууль шавиараа бахархан ийнхүү бичжээ.

Төгсөгчөөрөө бахархахуй.

2006 оны төгсөгч Нэргүйн Амаржаргал

Тэрээр үдэш бүр цэнхэр дэлгэцнээ тод гэрэлтдэг “City news* мэдээний хөтлөгч гэх тодотголоос гадна гарамгай сайн загвар өмсөгч, цахим талбарт өөрийн гэсэн дагагч нараараа хүрээлүүлсэн, гоо сайхан, авхаалж самбаа, дэгжин байдлаараа залуусыг үлгэрлэдэг төгс бүсгүй гэдэгтээ хэн ч маргахгүй.

Сурагч байхын үг хэл хэл хурц тод, нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцон, цахилгаан хөгжим гаргууд сайн тоглон, Баянбаатар багшийнхаа нэрийг олон ч гаргасан мэдлэгтэй мэдрэмжтэй охин гэгдэж явав.

Цаашдынх нь ажил үйлсэд нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!