Зураач Л.Өнөрчимэг дуучин Дуулимаас “Хэцүүхэн тусламж” гуйжээ!!!

Монголын нийтийн дууны урлагийн дуут шувуухай хэмээх тодотголтой дуучин бүсгүй бол Чулуунчимэг юм. Тэрээр хувийн амьдралын хувьд багагүй шуугиан тарьж байсан хэдий ч түүндээ үл ажран уран бүтээлээ үргэлжлүүлэн амжилттайгаар туурвисаар буй билээ.
Өөрийн ганц охиноо урлагийн салбарт бэлтгэж байна уу гэлтэй бяцхан үртэйгээ хамтран хэд хэдэн уран бүтээл туурвижээ.


Таван жилийн амьдралаа тамын ертөнцтэй зүйрлэж, энэхэн биеэ эртхэн шиг татаж авахаар шийдсэн тухайгаа шүлэг тэрлэж, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн “найрагч” хүүхэн бол дуучин Э.Чулуунчимэг. МУГЖ, дуучин Т.Баясгалантай андуурмаар уянгалаг сайхан хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө эрчүүдийн хайрыг татаж явсан энэ бүсгүй.


Э.Чулуунчимэг өндөр өсгийтийн улаан хорхойтон. Түүнд маш содон өнгө, дахин давтагдашгүй хэв маягийн туфль 200 гаруй бий гэсэн. Мөнгө харамлалгүй дурлаж шохоорхож авдаг зүйл нь өндөр өсгийт.
Өндөр өсгийтийг зохиосон хүнд эмэгтэй хүн бүр өртэй гэдэг.


Хэд хэдэн цомгийн эзэн тэрээр өөрийн бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулж, орон даяар ая дууны эгшигээ өргөн барьж байсан удаатай тэрээр уран бүтээлийн олз омог тунчиг ихтэй байгаа гэнэ.Дуучин бүсгүй маань сүүлийн үед мэргэжил нэгт найз болох дуучин Алтанжаргалтай хамтран уран бүтээлүүдээ туурвиж буй бөгөөд эх орон даяар ая дууны цэнхэр хадгаа өргөн дэвшүүлж аялан тоглолт хийж байгаа гэнэ.

Урлагийн салбарт хөдөлмөрлөж буй залуу бүсгүй маань гадаад гоо үзэсгэлэндээ ихэд анхаарч доорх дүр төрхийг бүтээж чаджээ. Уг фото хальсанд буулгаснаар бол 10 насаар залуужсан уу гэлтэй үзэсгэлэн төгс харагдаж байлаа.Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго бүхэндээ үнэнчээр зүтгэх авьяаслаг бүсгүйд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

