Би бол хана мөргөж байж л ойлгодог хүн

Нэгэн адтай авхаалжтай жүжигчдийн нэг Анхням. Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрон Оскарын шагналт, дэлхийд нэртэй Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд”-ийн гол дүрийг бүтээсэн энэ бүсгүйн амьдрал замнал хэрхэн өрнөв өө.
Эхний дэлгэцийн бүтээлийнх нь дуулиан дарагдаагүй байхад тэр дараагийн киноныхоо урилгыг хүлээн авсан.
Мөдхөн “Оскар”-ын тайзнаас мэндчлэх нь хэмээх хүлээлт үүсгэж буй бүсгүйн амьдрал ийн өрнөжээ. Итгэхэд хэцүү ч энэ бол бодит үнэн юм.
Урлагийн карьер дурлалт хархүү, шатам хайрын романс гээд Р.Анхнямын амьдралд дутуу гуцуу юм үнэндээ байсангүй.
Ердөө 20 гаруйхан настай монголжуу төрхтэй, өв тэгш бие галбиртай бүсгүйн биеийг өөрийн уран бүтээлдээ мөнхлөх гэсэн найруулагчид бараг гэрийнх нь үүдэнд кино зохиолоо барин дугаарлаж байв.
Тэрээр Дасгалжуулагч УСК тогложээ. Тус кино нь “хүн хүндээ өгдөг итгэлийн тухай кино” ажээ. Тэрээр “Уран бүтээлч амьдралыг сонгоогүй байсан ч би үзэл бодолдоо үнэнч нэгэн байх байсан.
Гэхдээ би уран бүтээлч учраас энэ маань илүү тод харагддаг болов уу. Уран бүтээлч болсноороо, хийсэн ажлаасаа олж авсан ухаарлууд маань намайг илүү тууштай болгосон байж магадгүй.
Ерөнхийдөө манай гэр бүлийн хүмүүжил л дээ. Манайхан тийм ойворгон хүмүүс биш. Өвөө, эмээ маань “Эрдэмтэй хүн даруу гэдэг юм шүү.
Ойворгон хүмүүс яг нэг хэмжээндээ очоод зогсдог юм” гэж хэлдэг байсан. Хэрэв би нэг уран бүтээлдээ сэтгэл ханачихвал тэр байрандаа л зогсох нь л дээ.
“Даруу байх тусмаа хүн илүү хөгжиж байдаг учраас битгий онгирч байгаарай. Ер нь онгироо зан осолтой байдаг шүү”. Манай гэрийн хүмүүжил ийм. Би бас анхнаасаа ийм даруу байсан уу гэвэл үгүй.
Бүр тийм онгироо ч байгаагүй л дээ. Гэхдээ оюутан явсан, сургуулиа төгссөн цаг хугацаанаас хойш гадаад төрхөө ч олон дахин өөрчилсөн гэх мэт зүйлс бий.
Туршиж үзэж гэмээ нь хүн өөрийгөө ойлгодог юм шиг санагддаг. Хэрэлдэж үзэх, зодолдож үзэх хэрэгтэй /Инээв/. Туршиж үзэлгүй, тунгаан бодсоор байгаад ойлгодог хүн ховор байх. Би бол хана мөргөж байж л ойлгодог хүн” гэжээ.