Зөвлөгөө

Нэгэн ахимаг насны эмэгтэй машин мөргөчихжээ. Гэтэл нөгөө жолооч залуу нь яасан гээч?

Саяхан сошиал орчинд машинаа мөргүүлсэн ч хүн чанар гаргасан нэгэн залуу маш эерэг таатай сэтгэгдэлүүдийг хүмүүсээс хүлээн аваад байна. Мэдээж машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх асуудал бол маш стресстэй ярвигтай асуудал байдаг. Харин нэгэн залуугийн хувьд асуудалд өөр байдлаар хандсан нь түүнийг олон хүн магтахад хүргэжээ.

Зогсоолд байсан түүний машиныг нэгэн эмэгтэй санамсаргүйгээр мөргөчихсөн аж. Гэхдээ тэр залуу машинаа зогсоол биш газар тавьчихсан байж л дээ. Тэгээд өөрийн гар утсаа асааж бичлэг хийсэн чигээрээ эмэгтэй рүү очоод “Энэ зогсоол биш л дээ би ойлгож байна. Хэр сэв суусан байна?” хэмээн асуун очлоо. Эмэгтэй түүнд машины гэмтлийг харуулав. Дугуйных нь дээр мөргөсөн ул мөр байх аж.

Уурлаж бухимдахын оронд залуу зөв байрлалд зөв газраа машинаа зогсоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч “зүгээр дээ, би энд зогсох ёсгүй байсан юм” хэмээн хэлж буй нь бичлэгт үлджээ. Гэсэн ч санаа нь зовсон эмээ түүнээс “нээрээ зүгээр үү? Чи өөрөө энийг арилгаж чадна гэж үү?” хэмээн асуулаа. Залуу хариуд нь зүгээр дээ асуудалгүй гээд харин таны машин зүгээр үү гэж асуув. “Үгүй дээ, би маш удаан хөдөлж байсан юм” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!