Зөвлөгөө

Эмсийн сайхан зүс Сэтгэл булаах авч Эрүүл биеийн шимийг Хоослох гэм буйг сана

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна. Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун:

1.Зовлон бэрхийг туулахуй Зориг хатуужил эрхэм Зорьсон хэргээ бүтээхүй Зүтгэл хичээл эрхэм аж

2.Нас нэмж, бие өтлөвч Гэндэх гэнэн үл арилах аж Настан аршийн үгийг дагаж Гэндэх ослоос сэрэмжилсү 3.Биеэ засахуйн эрдмийн дээд Билиг оюунаа хурцлах болой Билиг оюунаа хурцлахуйн дээд 4.Сэцэн билигтээс сурах болой Сэцэн билигт ойр үгүй ахул Судар дэвтрээс сурч болмуй Судар дэвтрээс сурахуйн тул Үсэг бичиг шамдан сурагтун

5.Бие засан хүмүнжиж Өөрийн биеэ танивал Сайн явах санааных Өөдлөн явах заяаных 6. Эмсийн сайхан зүс Сэтгэл булаах авч Эрүүл биеийн шимийг Хоослох гэм буйг сана 7.Өөрийн гэмийг Өгүүлсэн хүмүнд Өс бүү санагтун Өргөн хүндлэгтүн 8.Мууг сайнаар арилгамуй Мунхагийг эрдмээр үргээмүй Хилэнг ухаанаар дармуй Хилсийг үнэнээр цайруулмуй

9.Бүгдийн эзэн Хаан атугай ч Биеэ засахуйн Эрдэмд суралцмуй 11.Өтгөс үгээ харамлан Үг үл өгүүлэх ахул Өөрийн гэмийг ухварлан Өршөөл өчин гэмшигтүн 12.Эрүүл биеэ Эс асарваас Эвдэрсний хойно Энэлэн гэмшмүй 13.Эл наснаа Эрдэм эс сурваас Хэрэглэхүй дор Харуусан гэмшмүй 14.Залуу аху наснаа Эрдэм эс сурваас Өтөл аху наснаа Эгээрэн гэмшмүй

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/

Танд таалагдаж магад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!