//ookroush.com/4/6417282
Нийгэм

Э.Цэндбаатарт автомашин өгнө гэж хулхидсан Ж.Мөнхбат дэлхийн аварга М.Анхцэцэгт мөн л 3 өрөө байр өгнө хулхиджээ

ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга, ОУХМ, гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрөгч нэгдүгээр сард гавьяатынхаа найрыг тэмдэглэсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ё.Баатарбилэг, нар шинэхэн гавьяатад “Сүзүки” маркын автомашин бэлэглэж буйгаа мэдэгдэж тухайн үедээ олны сайшаалыг хүртээд байсан.

Тэгвэл өнөөдрийг хүртэл бэлэг болгон амласан автомашинаа гавьяат тамирчинд өгөөгүй байгаа тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичигдэж буй. Тухайн үед дээрх гишүүд “Э.Цэндбаатарт бэлэглэх “Сүзүки” маркын автомашин Баянзүрх дүүрэгт түгжрээд ирж байгаа” гэж хэлж байсан бол чухам ямар шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл амласан бэлгээ бариагүй. Тэгвэл Ж.Мөнхбат Хүндийн өргөлтийн дэлхийн аварга” Munkhjantsan Ankhtsetseg дүүд амласан 3 өрөө байраа мөн л одоо болтол өгөөгүй байна.

Энэ талаар нэгэн иргэн “Ж.Мөнхбат болон Архангай аймгийн УИХ-ын гишүүд ээ!!! 2 жилийн өмнө Монголын хамгийн анхны “Хүндийн өргөлтийн дэлхийн аварга” Munkhjantsan Ankhtsetseg дүүд амласан 3 өрөө байраа хэзээ өгөх вэ? #АРХАНГАЙН залуусын шинэ шинэ жил дээр уг тамирчинг урьж залаад мөнгөн аяга хадагтай #ГУРВАН_ӨРӨӨ_БАЙРНЫ батламж сүр дуулиантай гардуулаад явж байснаа санаж байна уу? Түлхүүр, байрны гэрчилгээ #ХОТООС ирж байгаа гэж хэлэх нь холгүй байсан сан…

Цааш дурьдвал Дэлхийн аваргаас ХҮРЭЛ, Армийн Дэлхийн аваргаас алт, Залуучуудын Дэлхийн аваргаар алт гээд хэлээд байвал амжилт ололт түм бум #JUDO-ын тамирчин МУГТ Duurenbayar Duuree -д Архангайн нутгийн зөвлөл бас л байр амлаж байсан өнөөг хүртэл аваагүй л байгаа. Мундаг тамирчин залуу минь зодог тайлж байгаа сурагтай тун харамсалтай. Дэлхийн тавцанд “Монголынхоо нэрийг гаргаж буй тоотой хэдхэн тамирчиддаа хэлсэндээ хүрч урам зориг, итгэл үнэмшил, баяр, бахархал хайрлаад явбал тэд маань тамирчны замналдаа итгэл дүүрэн урагшлах юмдаа

МОНГОЛ ГЭХ НЭРИЙГ ДЭЛХИЙН ЦЭЭЖИНД ТАМГАЛАХ ТИЙМ АМАР ГЭЖ ҮҮ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!