Өнөөдөр :2021-04-22

ААВ ЭЭЖийгээ асарч хамгаалдаг хүний ажил үйлс нь бүтэмжтэй ХИЙМОРЬ ЛУНДАА нь өөдөө байдаг.заавал орж уншаарай

Хүн ер нь аав ээжийгээ ер тоодоггүй, эхнэр хүүхэдтэй болоод тусдаа гараад эргэж тойрдоггүй, хол явахдаа хэл сураггүй болчихдог тал бий. Төрөл бүрийн муу үйлийг үйлдэж эцэг эхээ байнга зовоож, сэтгэлийн дарамтанд оруулдаг нэгэн ч бас байна. Хэлсэн үгийг нь тоодоггүй, ойшоодоггүй, хэдэр ядар үгтэй, догшин хэрцгий хүмүүс бас байна.

Өдөр шөнөгүй согтуурч элдэв янзын араншин гаргаж ах дүү элгэн садандаа хор хохирол учруулж явдаг хүмүүс, эцэг нхийн эрүүл мэндийг асуудаггүй, хайхардаггүй, өрөвдөх сэтгэлгүй, өтөлж ядарсан үед нь харж ханддаггүй зэрэг нь эцэг эхдээ түмэн зовлон үүрүүлдэг. Энэ мэдээж маш буруу. Муу үр хүүхдийнхээ хар гайгаар амар тайван байж чадахгүйн хажуугаар бусад хүмүүсээс муу хүүхдийнхээ төлөө элдэв зэмлэл, доромжлолыг сонсож хүрээдэг юм.

Ер нь Эцэг эхээ нас барахад нь хүнтэдгэх ёслолыг хийх дургүй хүн хүртэл байдаг. Эцэг эх нь шаналан гомдож дээшээ харах тэнгэр хол, доошоо гишгэх газар хатуу яах аргагүй болж зовлондоо өөрсдөө хэлмэгдэн, өсгөх гэж өдий их хайр ачлал үзүүлсний хариуд эргээд амьдын тамд унадаг.

Үр хүүхэд нь болж заяасан бол эцэг эхээ асран хайрлаж явах учиртай. Эцэг эх нь ядарсан зүдэрсэн хүмүүс байвал хүмүүсийн элдэв ярианаас болж өөрсдийнхөө төрүүлж өсгөсөн Аав ээжээс ичдэг хүмүүс байдаг байна. Тиймээс хүн ухаантай, төлөв даруу байж аав ээжийнхээ ачийн бага ч гэсэн хариулах нь хамгийн чухал юм.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!